БАГШЛАХ УР ЧАДВАРЫН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
ДУТС-ийн Дизайн технологийн 3-р курсын оюутнууд багшлах ур чадварын улсын олимпиадад амжилттай оролцож, ТУСГАЙ БАЙР эзэллээ.
Багийн бүрэлдэхүүн:
- Удирдсан багш доктор, дэд профессор Г.Чулуунаа
- Багийн ахлагч: Г.Чанцалмаа
- Гишүүд: Ц.Хатантулга, Б.Отгонтуяа, Х.Намхайнямбуу
Олимпиад дараах үе шатуудаар явагдсан.
- Багийн танилцуулга – Reel хийх
- Ялгаатай суралцахуйн онолын болон практик судалгаа
- Судалгаанд тулгуурласан постер
- Сугалсан сэдвээр хичээлийн хөтөлбөр боловсруулах
- Туршилт хичээл заах
- Илтгэл бичиж, хамгаалах
Олимпиадад “Механизмын төрөл ангилал, хөдөлгөөнт тоглоомын загвар бүтээх” сэдвээр Лицей сургуулийн 8-р ангид хичээл заасан.
80 минутын дадлага хичээлийг 40 минутад багтаан заах нь багийн хувьд томоохон сорилт байсан ч амжилттай даван тууллаа.

Оюутнуудын онцлох амжилт
- Г. Чанцалмаа - багаа амжилттай удирдан, бэлтгэл, судалгаа, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан.
- Ц.Хатантулга – хичээлийг маш өндөр түвшинд заасан бөгөөд хаалтын ажиллагаанд түүнийг онцлон магтсан.
- Б.Отгонтуяа – илтгэлийг маш сайн боловсруулж, амжилттай танилцуулсан.
- Х.Намхайнямбуу – хичээлийн хэрэглэгдэхүүн, постерийг манлайлан бүтээсэн
Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
