Захиргаа

Захиргаа, хөтөлбөрийн албаны бүрэлдэхүүнд захирал доктор (Ph.D) С.Батцоож, захирлын туслах Б.Энхжаргал, нягтлан бодогч Д.Гантөмөр, нярав, зохион байгуулагч Н.Ганзаяа, галерейн ажилтнаар Э.Үлэмжтөгс нар ажиллаж удирдлага, зохион байгуулалт, менежментийг хариуцаж байна. Хөтөлбөрийн албаны даргаар магистр Ж.Нармандах, мэргэжилтнээр Д.Уранбилэг, магистр С.Урьдынбиш, сургалтын диспетчерээр П.Алтанцэцэг, А.Сундуй нар ажиллаж байна.

Хөтөлбөрийн алба нь багшийн ажлын ачааллыг тооцох, тогтоох, үнэлэх мөн оюутны суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх үндсэн чиг үүрэгтэйгээс гадна сургалтын цахим сестимд багш оюутны мэдээллийг оруулах, хянан, зөвлөж, тэдний хөгжлийг дэмжин ажиллаж байна. Мөн багш, оюутны сурч, ажиллах орчин, хичээлийн анги танхим, урлан, галерей, лабораторийн нөхцлийг сайжруулан, тоног төхөөрөмж, багаж материалыг бэлэн байлгаж, аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж, тэдгээрийн харилцааны бүхий л асуудлыг зохицуулах, шийдвэрлэх, үүрэгтэй ажиллаж байна.

Мөн оюутны уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, бусад мэргэжлийн сургуулиудтай харилцан туршлага солилцох зорилгоор оюутны уран бүтээлийн галерейг нээн ажиллуулж байна.