ТАНАН клуб

МУБИС-ДУТС-ийн "Танан" клуб нь алба нэгжүүдтэй хамтран сургуулийн үйл ажиллагааг дэмжих, цаашлаад оюутны идэвх санаачлагыг хөгжүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилготойгоор нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаагаа явуулж байна.

2022-2024 оны “Танан” клубын төлөвлөж хэрэгжүүлсэн ажлууд:

МУБИС-ийн Оюутны урлагийн их наадамд амжилттай оролцов.

/Хамтлаг бүжгийн тэргүүн байр, жүжигчилсэн тоглолт дэд байр/

МУЭ-ийн “M Art Gallery”-д  үзэсгэлэн дэлгэлээ.

“Аутизмд хийсэн аялал” ТТБ-тай хамтарсан зургийн бүтээлүүдээр МУБИС, ДУТС-ын ДЗЗүйн тэнхимийн 4 давхарт үзэсгэлэн гаргалаа.

“Аутизмд хийсэн аялал” төсөлт хичээл Ногоон зам ТББ-тай хамтран зохион байгуулав.

 

CLEAN UP-2023 төслийг бид “World Clean Up Day” буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Туул голын сав газрыг цэвэрлэх” аянд клубын оюутнууд идэвхитэй оролцов.

“Алтан хулгана 2023”  наадамд  МУБИС, ДУТС-ийн ДЗЗүйн тэнхимийн ХД, ГД-ний оюутнуудын хамтарсан интеграци хичээлийн үр дүнд гарсан бүтээлүүдээр “ Материалын дизайны шинэлэг шийдэлтэй загвар” төрөлд тэргүүн байр эзлэв.

Оюутны гоо зүйн мэдрэмж дээшлүүлэх зорилгоор зөвхөн МУБИС-ийн оюутнуудын дунд загвар өмсөгчийн дамжаа хичээллүүлэв.

“BLUClOTHING” компанийн зхаирал Г.Энхтөгс дизайн хэрхэн борлуулах талаар оюутнуудтай ярилцлага семинар зохион байгуулав.

 

Иннокон компанитай хамтран “ Дизайны менежментийн суурь ойлголт” сургалт зохион байгуулав.

“Recycle” аяны хүрээнд Жиро компани “Кимоног дахин загварчилах нь” сургалт зохион байгуулав.

СУИС-ийн Театр урлагийн сургуультай хамтран “Ганган хаантай улс” жүжгийн хувцсыг дахивар материалаар хийж гүйцэтгэв.

Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд “Эко” дизайныг сургалтанд нэвтрүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлууд: