ДУТС-ийн Дизайн технологийн 3-р курсын оюутнууд багшлах ур чадварын улсын олимпиадад амжилттай оролцож, ТУСГАЙ БАЙР эзэллээ.

БАГШЛАХ УР ЧАДВАРЫН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ДУТС-ийн Дизайн технологийн 3-р курсын оюутнууд багшлах ур чадварын улсын  олимпиадад амжилттай оролцож, ТУСГАЙ БАЙР эзэллээ.

Багийн бүрэлдэхүүн:

  • Удирдсан багш доктор, дэд профессор Г.Чулуунаа
  • Багийн ахлагч: Г.Чанцалмаа
  • Гишүүд: Ц.Хатантулга, Б.Отгонтуяа, Х.Намхайнямбуу

Олимпиад дараах үе шатуудаар явагдсан.

  1. Багийн танилцуулга – Reel хийх
  2. Ялгаатай суралцахуйн онолын болон практик судалгаа
  3. Судалгаанд тулгуурласан постер
  4. Сугалсан сэдвээр хичээлийн хөтөлбөр боловсруулах
  5. Туршилт хичээл заах
  6. Илтгэл бичиж, хамгаалах

Олимпиадад “Механизмын төрөл ангилал, хөдөлгөөнт тоглоомын загвар бүтээх” сэдвээр Лицей сургуулийн 8-р ангид хичээл заасан.

80 минутын дадлага хичээлийг 40 минутад багтаан заах нь багийн хувьд томоохон сорилт байсан ч амжилттай даван тууллаа.

Оюутнуудын онцлох амжилт

  • Г. Чанцалмаа - багаа амжилттай удирдан, бэлтгэл, судалгаа, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан.
  • Ц.Хатантулга – хичээлийг маш өндөр түвшинд заасан бөгөөд хаалтын ажиллагаанд түүнийг онцлон магтсан.
  • Б.Отгонтуяа – илтгэлийг маш сайн боловсруулж, амжилттай танилцуулсан.
  • Х.Намхайнямбуу – хичээлийн хэрэглэгдэхүүн, постерийг манлайлан бүтээсэн

Та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Related news