ОХУ-ын Улаан-Үд хотод 2026 оны 4-р сарын 23-24-ний өдрүүдэд Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын Их Сургуульд Оросын Холбооны Улсын Боловсролын Академийн академич, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Петр Родионович Атутовын мэндэлсний 105 жилийн ой, Боловсрол судлал, сэтгэл судлалын хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулсан "Орчин үеийн технологийн боловсрол: Асуудал ба хэтийн төлөв" олон улсын шинжлэх ухаан, онол практикийн бага хурал болон үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Тус хуралд МУБИС-ийн ДУТС-ийн багш доктор (Ph.D) Т.Сэлэнгэ, доктор (Ph.D) М.Уранмандах, багш Д.Булгантуяа, багш Ц.Мөнхцэцэг нар “The political economy of artistic modernization: quantitative evidence from mongolian painting,/1950–2009/” хамтарсан илтгэл, магистрант Ayisi, Tu, Narilaнар “Ordos women’s head ornaments: form, function, andcultural identity”илтгэл /удирдсан багш доктор (Ph.D) Т.Сэлэнгэ/, магистрант Yideer, Bao Wenhui, Wang Taipingнар “Research on the application of artificial intelligence inтgraphic design art” илтгэл /удирдсан багш М.Уранмандах илтгэлээр амжилттай оролцлоо.
"Орчин үеийн технологийн боловсрол: Асуудал ба хэтийн төлөв" олон улсын шинжлэх ухаан, онол практикийн бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан уран бүтээлийн үзэсгэлэнд багш нарын дундах тэмцээнд МУБИС-ийн ДУТС-ийн багш дэд профессор М.Моломжамц акрилк уран зургийн төрөлд 1-р байр, уран зургийн төрөлд А.Алтантуул1-р байр, уран зургийн төрөлд Д.Амгаланбаяр 3-р байр, магистрант Gai Gai оюутнуудын төрөлд тэргүүн байр тустус эзэллээ.








