ОХУ-ын Улаан-Үд хотод 2026 оны 4-р сарын 23-24-ний өдрүүдэд Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын ИхСургуульд Оросын Холбооны Улсын БоловсролынАкадемийн академич, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Петр Родионович Атутовын мэндэлсний 105 жилийн ой, Боловсрол судлал, сэтгэл судлалын хүрээлэнгийн 20 жилийнойд зориулсан "Орчин үеийн технологийн боловсрол: Асуудал ба хэтийн төлөв" олон улсын шинжлэх ухаан, онолпрактикийн бага хурал болон үзэсгэлэн зохионбайгуулагдлаа.
Тус хуралд МУБИС-ийн ДУТС-ийн багш доктор (Ph.D) Т.Сэлэнгэ, доктор (Ph.D) М.Уранмандах, багш Д.Булгантуяа, багш Ц.Мөнхцэцэг нар “The political economy of artistic modernization: quantitative evidence from mongolian painting,/1950–2009/” хамтарсан илтгэл, магистрант Ayisi, Tu, Narilaнар “Ordos women’s head ornaments: form, function, andcultural identity”илтгэл /удирдсан багш доктор (Ph.D) Т.Сэлэнгэ/, магистрант Yideer, Bao Wenhui, Wang Taipingнар “Research on the application of artificial intelligence inтgraphic design art” илтгэл /удирдсан багш М.Уранмандах/илтгэлээр амжилттай оролцлоо.
"Орчин үеийн технологийн боловсрол: Асуудал бахэтийн төлөв" олон улсын шинжлэх ухаан, онол практикийнбага хурлын хүрээнд зохион байгуулагдсан уран бүтээлийнүзэсгэлэнд багш нарын дундах тэмцээнд МУБИС-ийнДУТС-ийн багш дэд профессор М.Моломжамц акрилк уранзургийн төрөлд 1-р байр, уран зургийн төрөлд А.Алтантуул1-р байр, уран зургийн төрөлд Д.Амгаланбаяр 3-р байр, магистрант Gai Gai оюутнуудын төрөлд тэргүүн байр тустус эзэллээ.