Оюутны бүтээл — Уран сэтгэмжийн ялалт
Их, дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны хаврын гоёл” тэмцээнд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль амжилттай оролцлоо.

Тус сургуулиас нийт 14 коллекц, 92 хувцастай оролцсоноос Хувцас дизайны 4-р курсын оюутан Д.Амина “Оршихуйн код” коллекцоороо “Шилдэг уран сэтгэмж” номинацийн эзэн болж, авьяас чадвар, өвөрмөц шийдлээ тодхон харууллаа.





Түүний бүтээлд оршихуйн утга, дотоод мэдрэмж, орчин үеийн шийдэл төгс хослон, үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн нь энэхүү шагналын эзэн болох шалтгаан байлаа.Энэхүү амжилтын ард хичээл зүтгэл, ур чадвараараа чиглүүлэн удирдсан багш Ц.Мөнхцэцэгийн хөдөлмөр, сэтгэл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Бүтээлч сэтгэлгээ, урлагийн мэдрэмжээ илэрхийлж, амжилт гаргасан оюутан болон багшдаа халуун баяр хүргэе! Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.