ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛД МУБИС-ийн Дүрслэх Урлагийн Технологийн Сургуулийн багш О.Доржготов амжилттай оролцлоо.

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛД МУБИС-ийн Дүрслэх Урлагийн Технологийн Сургуулийн багш О.Доржготов амжилттай оролцлоо.


Польшийн Варшавын Их сургуулийн Ази, Африкийн Соёл Судлалын факультетээс 2 жил тутам зохион байгуулдаг Олон Улсын Монгол судлалын "Монгол улс ба Монголчууд: Өнгөрсөн ба Өнөө үе" V эрдэм шинжилгээний их хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. 


Хурлыг Варшавын Их сургуулийн Ази, Африкийн Соёл Судлалын факультет, Польш дахь Монгол Улсын ЭСЯ, МУИС хамтран зохион байгуулж буй бөгөөд хуралд Польш, Франц, Австри, Унгар, ХБНГУ, Их Британи, Монгол улс, БНХАУ, БНЧУ, Брюселл, Эстон зэрэг 10 гаруй улсын 70 орчим Монгол судлаачид оролцож байна.

Тус Монгол судлалын хурлын үндсэн илтгэлд МУБИС-ийн Дүрслэх Урлагийн Технологийн Сургуулийн багш О.Доржготов “МОНГОЛЫН БУДДЫН ШАШНЫ 21 ХҮРЭЭ ХИЙДИЙГ СЭРГЭЭН ЗУРСАН ТУХАЙД” сэдвээр оролцож илтгэл (2025.12.09) хэлэлцүүлэв. 
 Энэхүү хурлын өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх Урлагийн Технологийн Сургуулийн багш О.Доржготовын “ХООСОН ЧАНАРЫГ ТОЛЬДОХУЙ” уран бүтээлийн үзэсгэлэн Варшавын их сургуулийн хурлын танхимд нээлтээ хийлээ.
2026.12.10 Варшав, Польш улс


 

Бусад мэдээ