МУБИС-ийн ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН “МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЗУРААЧ Г.ОДОНГИЙН НЭРЭМЖИТ УРАН ЗУРГИЙН УРАЛДААН”  

Монгол улсын төрийн шагналт, УГЗ, ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний уран бүтээл, яруу алдрыг мөнхжүүлэх, дүрслэх урлагийн мэргэжлийг сурталчлах зорилгоор зохион байгуулсан “Монгол ахуй – Эко амьдрал” сэдэвт зургийн уралдаанднийслэл болон орон нутгийн ЕБС-ийн ахлах ангийн нийт 60 гаруй сурагчид уран бүтээлээ ирүүлсэнээс 

1-р байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12б ангийн сурагч Б.Энхнарангийн “Нүүдлийн уянга” бүтээлээр

2-р байрт Дорноговь аймгийн 1-р сургуулийн сурагч Б.Цэдэндамба, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, 1-р сургуулийн 12б ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ нар 

3-р байрт УБ, СБД, ШУТИС, Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Э.Алтан, УБ 45-р сургуулийн 12г ангийн сурагч Н.Мөнх-Энэрэл, УБ БЗД 14-р сургуулийн сурагч А.Нандинсувд нар

Шагналт тусгай байранд УБ, СБД, ШУТИС, Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Төгсжаргал, Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч О.Алтанцэцэг, УБ, ХУД, Шинэ Монгол Харумафүжи сургуулийн 12-р ангийн сурагч Э.Хулан, Дархан-Уул аймгийн 31-р сургуулийн 12а ангийн сурагч Э.Цацралтгэрэл, УБ БЗД 14-р сургуулийн сурагч Б.Есү нар шалгарсан тул өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Бусад мэдээ