Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл-с зохион байгуулсан магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөр, олон улсын шинжээчийн эрхийн гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 4 сарын 16-д Улаанбаатар Галлериан Жуулчин танхимд боллоо. Энэ удаагийн үйл ажиллагаанд
МУБИС-с ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн “Урлаг судлал” магистр, Дизайн, зураг зүйн тэнхимийн “График дизайн” магистрын хөтөлбөрүүд тус тус 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардан авлаа.