Дүрслэх урлаг технологийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн "Бүтээгч боловсрол ба мэдлэгийн инновац-2025" сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд нийт тэнхим бүрээс шалгарсан 15 оюутнууд илтгэлүүдээ хэлэлцүүлснээс дараах оюунууд шилдгээр шалгарав.
1-р байранд Дизайн технологи-2 дугаар ангийн оюутан М.Нандин-Эрдэнэ / Удирдсан багш Доктор Ph.D М.Баасанбаяр/
2-р байранд Дүрслэх урлаг-2 дугаар ангийн оюутан О.Энхжин / Удирдсан багш Доктор Ph.D Т.Сэлэнгэ/
3-р байранд Дизайн технологи-4 дүгээр ангийн оюутан Л.Анужин / Удирдсан багш Доктор, Дэд проф Д.Сэрээтэрдорж/ нар шалгарч ДУТС-ийн нэрэмжит медаль, мөнгөн шагналаар шагнуулав.