“MONGOLIAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

🇲🇳 🇰🇷

МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургууль болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “MONGOLIAN ROUTE” уран бүтээлийн үзэсгэлэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Кёнги их Сургуулийн ректор, Сувон хотын Соёлын газрын дарга болон МУБИС-ДУТС-ийн удирдлага, хоёр сургуулийн уран бүтээлч багш нар оролцлоо.

Тус үзэсгэлэнд БНСУ-ын 15 уран бүтээлч, МУБИС-ДУТС-ийн 10 уран бүтээлчид оролцон бүтээлээ толилуулж буй юм.

Үзэсгэлэн 2025.02.10-16 ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Бусад мэдээ