Польшийн Вроцлавын урлагийн академид оюутан солилцооны хөтөлбөрт суралцахаар Мультимедиа ангийн 3-курсийн оюутан Т.Батбилэг эрдмийн аянд мордлоо

Өнөөдөр МУБИС-ДУТС-ийн Мультимедиа ангийн 3-курсийн оюутан Т.Батбилэг, тус сургуулийн хамтын ажиллагаа бүхий Польшийн Вроцлавын урлагийн академид Erasmus-ийн оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 100%-ийн тэтгэлэгтэй нэг улирал суралцхаар эрдмийн аянд мордлоо. Оюутан Т.Батбилэгт амжилт хүсэхийн ялдамд намрын улиралд тэтгэлэг авах оюутнуудаа сонгон шалгаруулах, 3 сард гадаад зочин профeсороо угтах, 4 сард ДУТС-ийн багш нарын уран бүтээлийн үзэсгэлэнг Вроцлавын урлагийн академид дэглэх зэрэг ажлууд хүлээж байна, энэ бүхэнд тасралтгүй дэмжлэг үзүүлж буй МУБИС-ийн, ДУТС-ийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлэе.

Бусад мэдээ