МУБИС, Бүгд Найрамдах Польш улсын Вроцлавын Урлаг Дизайны Академийн хамтын ажиллагааны хүрээнд Вроцлавын их сургуулийн ректор, профессор Wojciech Pukocz, Гадаад харилцааны албаны дарга Aleksandra Zaczek, Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Krzysztof Boyko нар болон бусад төлөөлөл МУБИС-д айлчиллаа.
Өнгөрсөн хугацаанд хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд олон талаар үр дүнтэй ажилласан бөгөөд цаашид ч хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтад МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга дэд профессор Г. Цогзолмаа, ДУТС-ийн захирал Доктор (PH.D) С. Батцоож, ДУТС-ийн удирдлага, тэнхимийн эрхлэгч нар болон ДУТС-ийн багш Доктор (Art.D) Г. Одпүрэв нар байлцав.