“KOREAN ROUTE” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургууль болон БНСУ-ын КЁНГГИ их сургуулийн уран бүтээлч багш нарын хамтарсан “KOREAN ROUTE”  үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд КЁНГГИ их сургуулийн ерөнхийлөгч Youn Kou Lee, Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Park Sung Hyun болон МУБИС-ийн удирдлага, багш нар оролцлоо.

Тус үзэсгэлэнд БНСУ-ын 15 уран бүтээлч, МУБИС-ДУТС-ийн 10 уран бүтээлчид оролцон бүтээлээ толилуулж буй юм.

Үзэсгэлэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.

Бусад мэдээ