“ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН УЛСЫН XXV ОЛИМПИАД”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн эрдэмтэн багш нар анхлан санаачлан хэрэгжүүлж ирсэн “Техник технологийн улсын XXV олимпиад”-ыг 2024 оны 05 сарын 05-07 өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр зохион байгуулж байна. Энэхүү XXV олимпиадыг Монгол Улсын Боловсролын Ерөнхий газар, МУБИС-Дүрслэх урлаг, технологийн сургууль, Техник технологийн олимпиад зохион байгуулах дэд хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр МУБИС-ийн гадна талбайд нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус олимпиадад:

- Авто машины дуураймал загвар,

- Усан онгоцны загвар,

- Нисэх онгоцны загвар

- Дизайн технологи, зураг зүй,

- Дүрслэх урлагийн төрлүүдээр 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан ЕБС-ийн багш, сурагчид авьяас, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Бусад мэдээ