Дүрслэх урлаг технологийн сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн бакалаврын диплом хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа. Дүрслэх урлагийн багш мэргэжлийн 11 оюутан уран зураг болон монгол зургийн чиглэлээр өөрсдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, уран мэдрэмжээ шингээсэн бүтээлүүдээ туурвиж, дипломын ажлаа амжилттай хамгааллаа.
Урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхөө бүтээж буй нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.