"Хүний эрх, эрх чөлөө" зурагт хуудасны үзэсгэлэнгийн нээлт боллоо

Олон улсын хүний эрх хамгааллын өдрийг тохиолдуулан Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын "Шогч бийр" холбоо хамтран зохион байгуулж буй "Хүний эрх, эрх чөлөө" зурагт хуудасны үзэсгэлэнгийн нээлт МУБИС-ийн 7-р байрны 101 танхимд боллоо. 

Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох, нийгэмд буй хүний эрхийн асуудлыг зурагт хуудсаар илэрхийлж, таниулах зорилготой уг үзэсгэлэнд нийт 20 гаруй уран бүтээлчийн 50 бүтээлийг толилуулж байна.

Нээлтийн үеэр МУБИС-ийн ДУТС-ийн захирал доктор (Ph.D) С. Батцоож "Монголын зурагт хуудас, түүхэн хөгжил" сэдвээр ирсэн зочид, оюутан суралцагчдад илтгэл танилцуулсан юм.  

Тус үзэсгэлэнд их, дээд сургуулиудын дизайны мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан уралдааны шилдэг бүтээлүүдийг онцлон дэлгэсэн бөгөөд үзэсгэлэн 2024 оны 12-р сарын 09-өөс 23 хооронд МУБИС-ийн хичээлийн А-р байрны 1 давхрын MNUE student art gallery-д үргэлжилнэ. 

Бусад мэдээ