Хээрийн дадлагын тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ

МУБИС- ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн Хээрийн дадлагын шилдэг бүтээлийн үзэсгэлэн МУБИС-ийн хичээлийн 1-р байрны "MNUE student art gallery"-д нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн тэнхимийн Дүрслэх Урлагийн Багшийн 3,4 дүгээр курсийн оюутнуудын 70 гаруй судалбар зургуудыг толилуулж байгаа бөгөөд 2024.10.16-27-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.

Үзэсгэлэнд оролцсон нийт оюутнууд болон удирдагч багш Д. Булгантуяа, Б. Галбадрах нартаа баяр хүргэе!

Бусад мэдээ