Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дизайны тэнхимийн бакалаврын диплом хамгаалалт амжилттай болж өндөрлөлөө. Компьютер график, мультмедиа дизайны 25 оюутан, Хувцас дизайны 11 оюутан, Дизайн зурагзүйн 9 оюутан тус тус мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ шингээсэн дипломын ажлаа амжилттай хамгааллаа. Ур ухаан, мэдрэмж, хичээл зүтгэлээ бүтээл бүртээ шингээн хөдөлмөрлөсөн нийт төгсөгч оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээл, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Ирээдүйн салбартаа өнгө нэмсэн чадварлаг дизайнерууд болон өсөн дэвжих болтугай.