Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн анхны эрхлэгч, зураач багш Гэлэгийн ОДОН” номын нээлт МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургуульд 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр явагдлаа.

Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн анхны эрхлэгч, зураач багш Г.Одонгийн мэндэлсэний 100 жилийн ой 2025 онд болсон бөгөөд ойн хүрээнд Ардын зураачийн уран бүтээлийн “АЖЛЫН ДАРАА” үзэсгэлэн, Олон улсын Эрдэм шинжилгээний хурал, “МОНГОЛ АХУЙ, ЭКО АМЬДРАЛ”хүүхдийн зургийн улсын уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, хөрөг зураг зурах Мастер класс ажиллагаа зэрэг олон үйл ажиллагаа явагдсан билээ. Их зураач, багшийн намтар, уран бүтээл, дээд боловсролтой дүрслэх урлагийн багш, уран зураач бэлтгэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, шавь зураач, багш нарын дурсамж, ойн хүрээн дэх үйл ажиллагаа зэргийг багтаасан “Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн анхны эрхлэгч, зураач багш Гэлэгийн ОДОН” номын нээлт МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургуульд 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр явагдлаа. Номын нээлтэд ардын зураачийн шавь багш зураачид, Ардын зураач, Ардын уран зохиолч, профессор багш нар, их зураачийн үр хүүхдүүд, судлаач, оюутнууд оролцлоо. 

Номыг Урлаг судлалын ухааны доктор /Ph.D/ Т.Сэлэнгэ эмхэтгэж, доктор /Ph.D/ С.Батцоож редакторласан байна. 

Ардын зураач багшийн үлдээсэн их өв, эрдэм мэдлэг үеэс үед дамжиж, номын цагаан буян дэлгэртүгэй. 

 

Related news