МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль-ийн Хувцас дизайны 1-р ангийн оюутнууд судлах дадлагаа БНХАУ-ын ТИНЖИН хотын технологийн их сургуулийн Сүлжмэлийн сургууль, Хувцас дизайны сургууль, угсаатны зүйн болон хувцасны түүхийн музейнүүдэд амжилттай хийгээд ирлээ.
Тус сургуулиуд нь 10 гаруй жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд ирэх хичээлийн жилээс Хувцасны дизайнерын 2+2 хөтөлбөр, Хувцасны загвар өмсөгч (моделист) бэлтгэх хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна .