Дүрслэх урлаг технологийн сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал бол өндөрлөлөө

Жил бүр зохиогддог ДУТС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04-р сарын 28 ны өдөр 7-р байрны 507 тоотод 14 цагаас эхэллээ. “ДҮРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ” сэдвийн хүрээнд тэнхим болгоноос шалгаран ирсэн 8 илтгэл хэлэлцэв. Хурлыг нээж ДУТС-ийн захирал үг хэллээ. Үүний дараа хуваарийн дагуу багш нар илтгэлээ 10 минут тавьж асуулт хариулт үргэлжиллээ. 

Хурлын шүүгчээр Доктор (Sc.D), профессор Д.Мөнхбаяр, доктор (Ph.D), дэд профессорП.Түмэнхишиг, доктор (Ph.D) В.Баяржаргал нар ажиллаа. 

Хурал заагдсан хугацаандаа ажилттай болж дараах багш нарын илтгэл эхний гурван байранд орлоо. 

1. М.Баасанбаяр Доктор (Ph.D), Д.Сэрээтэрдорж Доктор (Ph.D), дэд профессор,   

   М.Дамбийням докторант нарын  “Дижитал шилжилт ба суралцагчдын сэтгэж танин 

   мэдэхүйг хөгжүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага” илтгэл 

2.  М.Уранмандах  доктор (Ph.D) “БМА бүлгэмийн график дизайны бүтээлийг 

    шинжлэх нь” илтгэл

3. Докторант О. Доржготовын “Намтар дуулах дацанг сэргээн зурсан нь” илтгэлүүд шалгарлаа.

Related news