УЛСЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН XXVI ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Улсын техник, технологийн XXVI олимпиад нь 2025 оны 4 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, МУБИС, Дүрслэх урлаг технологийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус олимпиад нь дизайн технологи, зураг зүйн төрөл, дүрслэх урлагийн төрөл, техникийн загварын 3 төрөл нийт 9 төрлөөр өрсөлдөн, онол, ур чадварын дадлага, бүтээлийн хамгаалалт, дадлага ажил тэмцээний шалгаруулалтын чиглэлээр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Олимпиадад 174 сурагч, 87 багш нийт 261 оролцогч, олимпиадын зохион байгуулалтад зохион байгуулах хорооны гишүүд, шүүгч, зохион байгуулагчид, нийт 84 багш, сурагч оролцлоо. 

 

Энэ жилийн олимпиадын тухайд МУБИС, Дүрслэх урлаг технологийн сургууль дээр 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Олимпиадын зохион байгуулагдсан төрлийн хувьд дизайн технологи зурагзүйн багш нарын ур чадварын тэмцээн, сурагчдын төслийн шалгаруулалт, дүрслэх урлагийн багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, техникийн загварын үзэсгэлэн, тэмцээн, онолын шалгалтад бүх аймаг, дүүргээс бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон, онолын шалгалтыг Eclass платформ ашиглан зохион байгуулсан бөгөөд багш, сурагчдад дүнг хурдан шуурхай гаргаж мэдээлсэн зэрэг онцлогтой болов. Мөн сурагчдын төрлийн өндөр онооны ур чадварын дадлага ажлыг зохион байгуулсан онцлогтой байна. Дараах төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Үүнд:  

 

Дизайн технологи, зураг зүйн төрөлд

Эрэгтэй сурагч:

1-р байрт: Өвөрхангай аймаг, Л.Гантөр “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Сэлэнгэ аймаг, О.Цэнгүүн “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Увс аймаг, Ц.Өнөрхүү “Хүрэл медаль” мөнгөн шагнал

Эмэгтэй сурагч:

1-р байрт: Өвөрхангай аймаг, Ц.Маралмаа “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Багануур дүүрэг, О.Анужин “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Чингэлтэй дүүрэг, З.Пүрэвдолгор “Хүрэл медаль” мөнгөн шагнал

Эрэгтэй багш:

1-р байрт: Говь-Алтай аймаг, Э.Даваадорж “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: СХДүүрэг, Ж.Отгонбаяр “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Хөвсгөл аймаг, Ч.Бадрах  “Хүрэл медаль” мөнгөн шагнал

Эмэгтэй багш:

1-р байрт: Өвөрхангай аймаг, Д.Баасанжаргал “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Хан-Уул дүүрэг, М.Энхзул “Мөнгөн медаль”мөнгөн шагнал

3-р байрт: Төв аймаг, Л.Хонгорзул  “Хүрэл медаль” мөнгөн шагнал

 

Дүрслэх урлагийн төрөлд:

Сурагч:

1-р байрт: Увс аймаг, Г.Гэрэлмаа “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Хан-Уул дүүрэг, Р.Одонсор “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Хөвсгөл аймаг Г.Зулсаран “Хүрэл медаль” мөнгөн шагнал

Багш:

1-р байрт: Говь-Алтай аймаг, Б.Эрдэнэбаяр “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Баянгол дүүрэг, Ч.Одпүрэв “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Баянзүрх дүүрэг, Э.Балжинням  “Хүрэл медаль” мөнгөн шагнал

 

Техникийн загварын төрөл:

Авто загвар:

1-р байрт: Өвөрхангай аймаг, С.Загарзүсэм “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Дорноговь аймаг, Б.Пүрэвсүрэн “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Хөвсгөл аймаг, Б.Эрдэнэчулуун  “Хүрэл медаль” мөнгөн шагнал

 

Усан онгоцны загвар:

1-р байрт: Хөвсгөл аймаг, Д.Сумъяа  “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Дорноговь аймаг, М.Энхдөлгөөн “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Сэлэнгэ аймаг, Б.Хас-Эрдэнэ “Хүрэл медаль” мөнгөн шагнал

 

Нисэх онгоцны загвар:

1-р байрт: Төв аймаг, Б.Очирлхагва “Алтан медаль” мөнгөн шагнал

2-р байрт: Хан-Уул дүүрэг, Ш.Чинзориг “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Хөвсгөл аймаг, Б.Дэлгэрдалай “Хүрэл медаль” мөнгөн шагнал

 

Аймаг, дүүрэг бүрээс ирж оролцсон багш сурагчдын дундаас багийн амжилтаараа тэргүүлж багаараа:

1-р байрт: Өвөрхангай аймаг, “Алтан медаль” мөнгөн шагнал “Шилжин явах цом”

2-р байрт: Говь-Алтай аймаг, “Мөнгөн медаль” мөнгөн шагнал

3-р байрт: Хөвсгөл аймаг, “Хүрэл медаль” мөнгөн шагналын эзэн  боллоо.

Related news