ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулиас дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа "Дизайн Виталити 2024" Олон Улсын Бүтээлч Наадмыг энэ жил МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль хамтран зохион байгууллаа.
Тус наадам нь 2024 оны 10-р сарын 30-с 11-р сарын 1 хүртэл үргэлжилсэн бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
1. Эрдэм Шинжилгээний Хурал
2. Дугуй ширээний ярилцлага
3. Гадаад Экспертүүдийн онлайн лекц
4. "Дизайн шилдэг бүтээлийн үзэсгэлэн"
5. "Тэнхлэг" уран бүтээлч багш нарын үзэсгэлэн
6. "Sustainable Design" Fashion Show