Шагнал хүртсэн багш нартаа хүндэтгэл үзүүлэв

Дэлхийн багш нарын 30 дахь, Монголын багш нарын 58 дахь өдрийг тохиолдуулан

МУБИС-ийн Шилдэг нэг сэдэвт бүтээлийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Дүрслэх урлагийн тэнхимийн багш О.Доржготов, МУБИС-ийн Шилдэг цахим хичээлийн уралдаанд шилдэгээр Технологийн тэнхимийн багш, доктор (Ph.D) В.Баяржаргал, МУБИС-ийн Шилдэг танхимын хичээлийн уралдаанд тэргүүн байр эзлэсэн Технологийн тэнхимийн багш М.Баасанбаяр нарт Дүрслэх Урлаг, Технологийн Сургуулийн захиргаа, хамт олон хүндэтгэл үзүүлж, баяр хүргэв.

Мөн ДУТС-ийн 2024 оны элсэлтийн сурталчилгаанд амжилттай ажилласан доктор (Ph.D), дэд профессор М. Моломжамц, ДУТС-ийн цахим сурталчилгаанд амжилттай оролцож ажилласан Технологийн тэнхимийн багш, доктор (Ph.D) В.Баяржаргал нарт шагналыг ДУТС-ийн захирал, доктор С.Батцоож гардуулж өглөө.

Related news