МУБИС-ийн ДУТС-ийн оюутнуудад зориулсан цуврал лекцийн ээлжит дугаар амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаа Соёлын өвийн үндэсний төвийн захирал доктор (Ph.D) Г.Энхбат хүрэлцэн ирж “Соёлын өв” сэдэвт лекцийг танилцуулав. Лекцид Хувцасны дизайн, График дизайн, Мульти медиа дизайн, Дизайн, зураг зүйн багш, Дүрслэх урлагийн багш, Дизайн технологийн багш мэргэжлийн хөтөлбөрийн нийт 100 гаруй оюутан хамрагдаж, соёлын өвийг уран бүтээлд хэрхэн ашиглах, соёлын өвтэй холбогдох оюуны өмчийн асуудал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар мэдээлэл авлаа.
Эдгээр цуврал лекц нь Дизайн, зураг зүйн тэнхимийн багш О.Орхоны Хувцасны дизайн (A.FD402) хичээлийн хөтөлбөрийн “Эко дизайн” агуулга, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй ирээдүйн дизайнеруудад эко дизайны боловсрол олгох зорилт бүхий цогц үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Бидний урилгыг хүлээн авч, дэмжин ажилласан Соёын яамны харьяа Соёлын Өвийн Үндэсний Төв болон захирал доктор (Ph.D) Г.Энхбат танд талархал илэрхийлье.
Зохион байгуулагч: МУБИС, ДУТС-ийн Дизайн, зураг зүйн тэнхим