ВИРТУАЛ ТАНИЛЦУУЛГА

Сургуулийн орчноор хамтдаа аялцгаая.

Танилцуулга
Манай Товч Түүх

1958 онд Улсын Багшийн Дээд Сургуульд “Зураг–хөдөлмөрийн багш”-ийн ангийг нээж Монгол улсад дээд боловсролтой дүрслэх урлаг, хөдөлмөрийн багш бэлтгэж эхэлсэнээр өнөөгийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн суурь тавигдсан. Тус сургуулийн түүх бол дүрслэх урлаг, технологи, дизайны багш бэлтгэж ирсэн төдий биш одоогийн Соёл Урлагийн Их Сургууль /СУИС/-ийн үндсэн ангиуд нээж, багш, зураач, жүжигчин бэлтгэж байснаараа улс орныхоо соёл урлагийн салбарын анхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн арвин түүхтэй.

Улс даяар алдаршсан нэрт уран бүтээлчид, багш нар манай суруулиас гарсан

Зураг-хөдөлмөрийн анхны тэнхимийг байгуулж эрхлэгч төрийн хошой шагналт, Ардын зураач Г.Одон, мөн Б.Шагдарсүрэн, А.Даваацэрэн, 1961 онд Б.Чогсом, Д.Гэвшээхүү, Д.Базарсад, Д.Элбэг, Д.Сандагдорж зэрэг нэрт уран бүтээлчид, багш нар ажиллаж байсан түүхтэй.

Гадаад харилцаа

ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Польш улсын их сургуулиудтай хамтын ажиллагаатай бөгөөд хамтран ажиллах гэрээний хүрээнд БНХАУ-ын 2+2 хөтөлбөр, багш оюутан солилцоо, хамтарсан үзэсгэлэн, уран бүтээлийн хээрийн судалгаа, хээрийн болон үйлдвэрлэлийн дадлагыг хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.

900
Нийт суралцаж буй оюутан
6
Мэргэжил
3
Тэнхим
46
Багшлах боловсон хүчин
-----
--------------------------------
Видео
Сургалтын төлбөрийн урамшуулал
Тэтгэлэг. Хөнгөлөлт. Буцалтгүй тусламж.

Манай сургуулийн тэтгэлэгт хамрагдан суралцаж буй оюутнуудын сэтгэгдэл.

Видео
Магадлан итгэмжлэл
Манай сургууль ОУ болон БМИҮЗ сүүлийн жилүүдэд дараах хөтөлбөр мэргэжлүүдийг хамруулсан
Сертификат