Introduction

ДУТС нь  хөтөлбөрийн  алба,  нэг төв, гурван тэнхимтэй. Одоогоор нийт 28 үндсэн багш, хөтөлбөрийн албаны 3 ажилтан, үйлчилгээний 15 ажилтантай байна. Үүнээс 3 профессор, 5 дэд профессор, 4 ахлах багш сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Тус сургууль нь бакалаврын түвшинд “Багш, урлагийн боловсрол”, “График дизайн”, “Хувцас дизайн”, зэрэг хөтөлбөрөөр сургалт явуулж, Дүрслэх урлагийн багш, Дизайн технологийн багш, Дизайн зураг зүйн багш, Компьютер график, Мультмедиа дизайн, Хувцасны дизайн  зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.

Магистрын түвшинд судлаач магистрт 5, мэргэжлийн 3 хөтөлбөр, докторантурт 1 хөтөлбөр тус тус хэрэгжүүлж байна.