Техник технологийн олимпиад

Дүрслэх урлаг, Дизайн зураг зүй, Дизайн технологийн мэргэжлийн багш нар болон ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг тус олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс жилд дунджаар давхардсан тоогоор 4000 орчим багш сурагчид авто машины загвар, усан онгоц болон нисэх онгоцны загвар, дүрслэх урлаг, дизайн зураг зүй, дизайн технологийн төрлүүдээр ур чадвараа сорин өрсөлддөг.

Тэмцээнд оролцох төрөл чиглэлийг тогтоохдоо орчин үеийн сургалт, арга зүйд тулгуурлан бэлтгэсэн бөгөөд багш, сурагчдын бүтээлч оролцоог хөгжүүлэн дэмжиж буйгаараа онцлог юм.

 Энэхүү үйл ажиллагааны үр дүнд ЕБС-ийн сурагчид дүрслэх урлаг, дизайнер, технологи, инженер техникийн мэргэжлийг сонгон гадаад, дотоодын их сургуульд элсэн суралцах, ирээдүйд технологи иноовацийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хөшүүрэг болдгоороо чухал ач холбогдолтой.

Техник технологийн олимпиадын түүхэн товчоон:

И-мэйл: sereeterdorj@msue.edu.mn

Утас: 94093808