Бүрэлдэхүүний бүтэц

ДУТС нь  хөтөлбөрийн  алба,  галерей, сургалт туршилтын лаборатори, гурван тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 28 үндсэн багш, хөтөлбөрийн албаны 3 ажилтан, захиргааны 8 ажилтан, үйлчилгээний 7 ажилтантай. Үүнээс 2 профессор, 3 дэд профессор, 4 ахлах багш сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллаж байна.

Тус сургууль нь бакалаврын түвшинд “Багш, урлагийн боловсрол”, “График дизайн”, “Хувцас дизайн” зэрэг магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сургалт явуулан Дүрслэх урлагийн багш, Дизайн технологийн багш, Дизайн зураг зүйн багш, Компьютер график, Мультмедиа дизайн, Хувцасны дизайнер мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.

Магистрын 8 хөтөлбөр, докторын 1 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.