МУГБ Н.Батбаярт ДУТС-ийн "Хүндэт доктор" цол олгосныг гардуулах ёслол

МУГБ Н.Батбаярт ДУТС-ийн "Хүндэт доктор" цол олгосныг гардуулах ёслол

МУБИС-ийн ахмад төгсөгч, ДУТС-ийн ахмад ажилтан МУГБ Н.Батбаярт ДУТС-ийн "Хүндэт доктор" цол олгосныг гардуулах ёслол өнөөдөр болов. ДУТС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 1-р сарын шийдвэрээр "Хүндэт доктор" цол олгосныг цар тахлын улмаас хойшлогдоод байсныг Эрдмийн зөвлөлийн гишүүд өнөөдөр гардуулж өгч, баяр хүргэн амжилт хүссэн юм. МУГБ Н.Батбаяр нь МУБИС-ийн түүхт 25 жилийн ой тохиож байхад УБДС-иас ажлын гараагаа эхлүүснээс хойш боловсролын салбарт 43 жил ажиллахдаа Технологийн тэнхимд 20 шахам жил ажиллаж байгаад 1990 ээд оны дунд үеэс ЕБС-д удирдах ажилтнаар ажиллан нийслэлийн ЕБС-ийн 46, 20-р дунд сургуульд захиралаар 20 гаруй жил ажиллахдаа олон бүтээлч шилдэг ажлыг санаачлан хэрэгжүүлж удирдсан хамт олноо Улсын тэргүүний хамт олон болтол хөгжүүлж Монголын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Ингээд шилдэг төгсөгч , ахмад ажилтан МУГБ Н.Батбаяр танд ДУТС-ийн "Хүндэт доктор" эрхэм цол хүртсэнд нийт хамт олон, үе үеийн ахмадууд, төгсөгчид, шавь нарын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг ерөөе.

Бусад мэдээ