"ЗУРАГ ЗҮЙ ДИЗАЙНЫ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ-I" номын нээлт

МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн сургууль (ДУТС)-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл багш бэлтгэх их, дээд сургуулийн дидактикийн сурах бичиг "ЗУРАГ ЗҮЙ ДИЗАЙНЫ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ-I" номын нээлт

МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн сургууль (ДУТС)-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл багш бэлтгэх их, дээд сургуулийн дидактикийн сурах бичиг "ЗУРАГ ЗҮЙ ДИЗАЙНЫ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ-I" номын нээлт өнөөдөр ДУТС дээр амжилттай болов. Тус сурах бичгийн зохиогчоор ДУТС-ийн зөвлөх профессор доктор (Sc.D) Д.Мөнхбаяр, Дизайн, зураг зүйн тэнхимийн эрхлэгч доктор Р.Гоцбаяр, багш магистр А.Алтантуул нар ажилласан бол редактораар Р.Гоцбаяр, техник редактораар Д.Мөнхбаяр, дизайнаар Л.Тайван, Д.Амгаланбаяр нар тус тус ажиллажээ. Сурах бичиг нь "Суралцахуйн зүй тогтолд тулгуурлан зураг зүй, дизайн технологийн багш бэлтгэхэд мөрдөж буй хичээлийн стандарт, агуулгад нийцүүлэн бүтээгдсэн"-ийг зохиогчид онцолсон юм. МУБИС-ийн түүхт 70 жилийн ойгоор, шинэ оны босгон дээр шинэ бүтээлээ өлгийдөн авсан эрдэмтэн багш нартаа ДУТС-ийн захирал доктор дэд проф. А.Энхмаа, СҮ-ийн төвийн захирал МУГБ проф. Л.Цэрэнсодном, Хөтөлбөрийн албаны дарга С.Энхбаяр, тэнхимийн эрхлэгч проф. Д.Сэрээтэрдорж, доктор А.Ариунболд нар болон МУБИС-ийн Номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, багш нар, төгсөгчийн төлөөлөл оролцон баяр хүргэж, номын дээжээс гардан авав. Сурах бичгийг МУБИС-ийн санхүүжилтээр хэвлэсэн бөгөөд зохиогчид номын дээжээсээ МУБИС-ийн Номын санд гардуулсан өгсөн юм. Ингээд сурах бичгийн зохиогч эрдэмтэн багш нартаа гүн талархал илэрхийлж, баяр хүргэн сайн сайхныг хүсье. Номын гэгээн буян дэлгэрэх болтугай.

Бусад мэдээ