Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар БНСУ-ын Сувон хотод “La Foret” арт галерейд уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээлээ.

МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн уран бүтээлч багш нар БНСУ-ын Сувон хотод “La Foret” арт галерейд уран бүтээлийн үзэсгэлэнгээ 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Гёнгги их сургуулийн ерөнхийлөгч YounKou Lee , Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Park Sung Hyun, Сувон хотын соёлын газрын дарга, Гёнгги их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн багш нар, хүндэт профессорууд, Солонгос улсын уран бүтээлчид оролцлоо. Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Генгги муж, Инчон хотын хэвлэл мэдээллийн сурвалжлагч, сэтгүүлчид ирж сурвалжиллаа.

Үзэсгэлэнд МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн сургуулийн 11 уран бүтээлч багш нарын уран зураг, монгол зураг, уран бичлэг, байгалийн уран зургийн 35 бүтээл дэлгэгдсэн. Тухайн үзэсгэлэн нь БНСУ-ын Гёнгги их сургуультай тогтоож байгаа хамтын ажиллагааны хүрээнд, сургуулийн удирдлага, дүрслэх урлагийн тэнхимийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

Бусад мэдээ