МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КЁНГИ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

МУБИС-ийн ДУТС-ийн хөтөлбөрийн албаны удирдлага, дүрслэх урлагийн тэнхимийн удирдлага, багш, ажилтнууд 2024 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр БНСУ-ын Кёнги их сургууль дээр ажиллаж, МУБИС, КЁНГИ их сургууль хоорондын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Хамтын ажиллагааны гэрээ нь таван жилийн хугацаатай бөгөөд багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа явуулах, хамтарсан хээрийн дадлага, судалбарын аялал зохион байгуулах, хамтарсан үзэсгэлэн гаргах, эрдэм шинжилгээ, судалгааны мэдээлэл солилцох зэрэг үйл ажиллагаануудыг багтаана. БНСУ-ын Кёнги их сургуулийн ерөнхийлөгч YounKou Lee гэрээнд гарын үсэг зурж, МУБИС-ийн ДУТС-ийн баг сургууль дээр хүрэлцэн ирж, Сувон хотод хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Бусад мэдээ